• Утас: 976-88082272
  • info@ganabell.mn
  • Facebook
  • Мэйл илгээх
  • English
  • Эхлэл
  • Сургалт
  • Үйлчилгээ
  • Мэдээ
  • Тухай
  • Бүртгэл
  • Оюуны бүтээл
  • Сургалтын хуваарь
  • Холбоо барих

  • Удирдлагын мэндчилгээ
  • Ганабелл
  • Түүх

Ганабелл Институтын цахим хуудсанд зочилсонд баярлалаа.

Бид Монгол орныхоо эдийн засгийг хараат бус байлгах, эдийн засгийн хєгжлийн салбарыг тєрєлжvvлэх, цаашлаад тєрийн болон бизнесийн байгууллагуудын хvний нєєцийг чадавхжуулах эрхэм зорилгыг євєрлєн, нийгмийн хариуцлагыг ухамсарлаж Ганабелл Институтыг байгууллаа.

Манай байгууллага Монгол хүнийг оюун санааны хувьд бүхий л чадлаар хөгжүүлэхэд бэлэн байна. Монгол хүн та өөрийн гэсэн үзэл бодолтой, алсын хараатай, урт хугацааны зорилготой, зорилгодоо хүрэх чин эрмэлзэлтэй, тууштай байж чадвал та амжилтанд хүрч чаднаа.

Байгууллагын ажилтан та ажлаа сайн хийе гэсэн чин сэтгэлтэй, санаачилгатай, багаар ажиллаж чадвал та болон таны байгууллага өсөн дээшилнэ.

Таны амжилт таны гэр бүлийг, танай байгууллагын амжилт улс орны хөгжлийг тодорхойлно. Ингэсэн цагт улс орон маань чадварлаг хүний нөөцтэй хүчирхэг гүрэн болно гэдэгт итгэдэг.

Бид нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж олон шинэлэг сургалт, үйлчилгээ, конференс, форум зохион байгуулж сvvлийн vеийн мэдлэг мэдээллийг монголын ард тvмэнд тvгээн дэлгэрvvлэх болно.

Та бvхэнд боловсролыг олгох, тэргvvн туршлагыг єєрийн санал болгож байгаа vйлчилгээнд байнга нэвтрvvлэхийн тєлєє ажиллаж, vйлчлvvлэгч байгууллага, хувь хvмvvсийн эрэлт хэрэгцээг давсан чанартай vйлчилгээ vзvvлэх болно.

Та бvхэн манай байгууллагын vйлчилгээг сонгосноор оюунаа цэнэглэж, шинээр хийж бүтээх урам зоригийг улам ихээр авна гэдэгт итгэлтэй байна.

 

Та бvхнийг хvндэтгэсэн,  
Пvрэвжавын Гандолгор
Ганабелл Институтыг Үүсгэн Байгуулагч

АЛСЫН ХАРАА

Олон улсад хүлээн  зөвшөөрөгдсөн, сурч хөгжихөд таатаа орчин бүхий сургалт хөгжлийн "АМЖИЛТЫН ӨРГӨӨ" цогцолборыг байгуулна.
 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хувь хүмүүсийг ажил, амьдралдаа амжилт гаргахад нь, үндэсний компаниудыг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг бий болгоход нь  чиглүүлэгч  нь байна.
 

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Хичээл зvтгэл -  Хязгааргүй боломж
  • Оюун ухаан - Шавхагдашгүй баялаг
  • Бvтээлч сэтгэлгээ - Өрсөлдєх чадварын тvлхvvр 
  • Ёс зүй -  Харилцан итгэлцлийн багана
  • Хамтын хvч - Амжилтын Хурдасгагч гэдэгт БИД ИТГЭДЭГ.
Zoom
  • 2015-01-01

    Хаан банкны Инкубатор төвтэй хамтарч Бизнес Эрхлэгч, Удирдагч нарыг чадавжуулах зорилгоор “Бизнесийн Арга Зүй” сургалтыг санаачлан хэрэгжүүллээ
  • 2015-01-01

    Аз Хур дэлгүүртэй хамтарч хүүхдүүдэд зориулсан “Номын Найзууд” номын клубыг санаачлан эхлүүллээ
  • 2015-01-01

    Институтын Захирал П.Гандолгор Нью Уорк хотноо НҮБ Ерөнхий Ассемблэй 70-р Чуулга Уулзалтанд Төлөөлөгчөөр оролцов
  • 2015-01-01

    Хаан банкны Инкубатор төвтэй хамтарч жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой сургалтыг 2 удаа зохион байгуулж 100 гаруй хүмүүс хамрагдлаа
  • 2015-01-01

    Өсвөр насны хүүхдүүдийг зорилго чиглэлтэй, тууштай, зөв хандлагатай, ном уншдаг дадалтай болгох зорилгоор “Хүн болох багаасаа” 1 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
  • 2015-01-01

    Хьюберт Хамфри Тэтгэлгээр Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 100 гаруй хүмүүст сургалт зохион байгуулав
  • 2015-01-01

    Ази Номхон Далайн орнуудын ЮНЕСКО-ийн Боловсролын салбарт шинэ санаачилгыг шалгаруулдаг Венхуй Шагналд нэр дэвшив
  • 2015-01-01

    Номын хэлэлцүүлгийн клуб явуулснаас хойш 3 жилийн турш 78 удаагийн номын хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна
  • 2015-01-01

    Ганабелл Институтын Захирал П.Гандолгор улс орон даяар цацагдсан “Улс Төрд Шинэ Манлайлагч” төслийн шилдэг 3-т шалгарав
  • 2015-01-01

    Америкт Төгсөгчдийн Холбоотой /MASA/ хамтарч “Зөв Сонголт – Гэрэлт Ирээдүй” төслийг 1 жилийн турш хамтран хэрэгжүүллээ
  • 2015-01-01

    Ганабелл Институтын багш нар “Нандиа ток шоу”-д уригдан оролцов
  • 2014-01-01

    Нандиа ток шоунд оролцож, амжилтын хөтөчийн үйлчилгээнд хамрагдагчдын гаргасан амжилтыг хуваалцав
  • 2014-01-01

    Ганабелл Институтын захирал О.У-ын манлайллын хөтөлбөр, Катар улсад болдог Боловсролын Инновациийн Дэлхийн Дээд Хэмжээний уулзалтад оролцохоор шалгарав
  • 2014-01-01

    Фэйсбоок 14 мянган лайктай боллоо
  • 2014-01-01

    “Оюунлаг бэлэг” санаачилж шинэ жилийн хүүхдийн бэлгийн багц гаргав
  • 2014-01-01

    “Хүслийн самбар”, Охид, хөвгүүдийн ХАЖ дэвтэр бүтээв
  • 2014-01-01

    Ганабелл Институтынбагш Наранцэцэг “Таны анзаараагүй үнэн” ном туурвиж, бестселлэр номоор шалгарав
  • 2014-01-01

    “Амжилтын хөтөч” үйлчилгээ өргөжин тэлж нийтдээ 30 гаруй үйлчлүүлэгчтэй болов
  • 2014-01-01

    Олон улсын байгууллагад хүлээн зөвшөөрөгдөж гадаадын байгууллагын ажилтнуудад урт хугацаан сургалт, зөвлөх үйлчилгээ явуулав
  • 2014-01-01

    Дотоодын 20 гаруй байгууллагын 2000 гаруй ажилтнуудад сургалт хийв
  • 2014-01-01

    Нээлттэй сургалтанд 400 гаруй хүн хамрагджээ. Үүнээс хэлэлцээрийн сургалтанд 25% нь суужээ
  • 2014-01-01

    Нээлттэй олон шинэ сургалтыг санаачлан зохион байгуулав. “Бүтээлч сэтгэлгээний менежмент”, “Цагийн Менежер”, “Манлайлал”, “Хүн болох багаасаа”
  • 2013-01-01

    Нандиа ток шоунд оролцож, хийж бүтээсэн амжилтаа хуваалцав
  • 2013-01-01

    Удирдагч бэлтгэдэг “Кареер хөтөч” үйлчилгээ нээв
  • 2013-01-01

    Амжилтын хөтөч үйлчилгээ цар хүрээгээ тэлж, Ганабелл Институтын анхны амжилтын зөвлөхөө бэлтгэв
  • 2013-01-01

    “Амжилтын Алхам”, “Өртэй хүн өөдөлдөг”, “Хэлэлцээр хийх урлаг” сэдвээр олон нийтэд нээлттэй сургалт санаачлан зохион байгуулав
  • 2013-01-01

    40 гаруй буйгууллагуудын захиалгаар 3000 гаруй ажилтнуудыг хамруулсан сургалт зохион байгуулав
  • 2013-01-01

    Хөдөлмөрийн Яамнаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний судалгааны тэмцээнд ЖДҮ-ийн өрсөлдөх чадвар дээр хийсэн судалгааны ажлаар Ганабеллийн багш нарын баг 2-р байр эзлэв
  • 2013-01-01

    Оюуны дараах бүтээлүүдийг эрхлэн гаргав. Үүнд: Амжилтын Ажиллах Дэвтэр, Цаг Төлөвлөлтийн ХАЖ дэвтэр
  • 2013-01-01

    Ганабелл Институтын захирал “ТедХ-Улаанбаатар” арга хэмжээнд Инновацийн тухай илтгэл танилцуулав
  • 2012-02-20

    “Мэргэжлээ зөв сонгох нь амжилтын үндэс” сургалтыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, Хөдөлбөрийн биржтэй хамтарч нэмж 5 сургуулиудад сургалт зохион байгуулав
  • 2012-12-15

    “Амжилтын хөтөч” зөвлөх үйлчилгээг эхлүүлэв
  • 2012-02-10

    Нийгмийн сайн сайхны төлөө ажлын хүрээнд “Мэргэжил сонголтын зөвлөх бэлтгэх зорилгоор донор байгууллагаас санхүүжилт босгож нийслэлийн 100 гаруй нийгмийн ажилтнуудад хичээл заав .3000 гаруй ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын лекц уншив
  • 2012-01-10

    Ганабелл Институт анхны оюуны бүтээл болох “Амжилтын 10 Алхам” номыг гаргаж, бестсэллэр номоор шалгарлаа
  • 2012-01-09

    “Дэлхийн мэдлэгийг Монголд” уриан доор Мичиганы Их Сургуулийн 5 профессорыг урьж оролцуулж “Бизнес Плас” үндэсний хэмжээний Менежментийн сургалт зохион байгуулж 200 гаруй төрийн болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо
  • 2012-01-09

    Оффисоо Монгол Эм Импексийн байранд нээлээ
  • 2012-01-09

    Институтын үүсгэн байгуулагч П. Гандолгор АНУ-ын Мичиганы Их Сургуульд суралцаж Хүний Нөөцийн Мэргэшсэн Зөвлөх цол хүртэв
  • 2011-03-12

    Эхний жилдээ 8 байгууллагад 200 гаруй цагийн сургалт хийв
  • 2011-03-12

    Байгууллагынхаа алсын хараа, үнэт зүйлсийг тодорхойлов
  • 2011-03-12

    Анхны захиалагч байгууллага Кредит Монгол ХХК, Дэлхийн Зөн байлаа
  • 2011-03-11

    Үүсгэн байгуулагч гэрээнхээ өрөөний буланг оффисоо болгож байлаа
  • 2011-02-28

    2-р сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдлаа
  • Хаан банк
  • Жуулчин
  • Хас банк
  • АНУ элчин сайдын яам
  • Оюу толгой
  • Про лог
  • АПУ
  • Бодь даатгал
  • Хөрөнгө оруулалтын корпораци
  • Очир Ундраа групп
  • Дэлхийн зөн
  • Улаанбаатар гурил
  • Таван богд
  • Чоно групп
  • Кредит Монгол
  • Монгол эм импекс
  • Захирлын Мэндчилгээ
  • Байгууллагын тухай
  • Бидний түүх

Нээлттэй сургалтууд

  • Амжилтын алхам
  • Өртэй хүн өөдөлдөг
  • Гэрээ хэлцэл хийх урлаг
  • Манлайлах урлаг
  • Цагийн менежер
  • Бүтээлч сэтгэлгээний менежемент

Захиалгат сургалт

  • Стратегийн менежемент
  • Хандлагын хичээлүүд
  • Харилцаа ба үйлчилгээний соёл
  • Борлуулалтын хичээлүүд
  • Менежментийн хичээлүүд
  • Багийн тоглолтын хичээлүүд
  • Хувь хүний хөгжлийн хичээлүүд

Үйлчилгээ

  • Хүний нөөц, менежмент
  • Карьер хөтөч
  • Амжилтын хөтөч
  • Бизнес плас клуб
  • Номын клуб
  • © 2015-2026, Ганабелл институт
  • 976-98002272
  • info@ganabell.mn