Бүтээлч сэтгэлгээний менежмент
- 2015-08-22 18:59:07
- 6410
“Хэрэв Та ажилтнуудаа бүтээлч байгаасай гэж хүсэж байгаа бол суралцах боломжийг нь хангалттай өг” -Доналд Трамп
Орчин үед бизнесийн салбарт өрсөлдөөн улам нэмэгдэж, бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах шаардлагууд тулгарч байгаа билээ. Эдийн засгийн орчин муудаж буй энэ цаг үед бизнесээ хөтлөн явуулах загвараа ч эргэн харахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж байна. Энэ эрэлт хэрэгцээг хангах үүднээс Ганабелл Институт “Бүтээлч сэтгэлгээний менежмент” цогц сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтын агуулга
Модуль 1: Бүтээлч сэтгэлгээний онцлог
Бүтээлч сэтгэлгээний тухай мэдлэгтэй болохоос гадна, өөрт байгаа бүтээлч сэтгэлгэээний түвшинг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг энэхүү хичээлээс авна.
- Бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх үйл явцыг эзэмшинэ.
- Бүтээлч байх сэтгэхүйг ойлгож, өөрийгөө илүү таниж мэднэ
- Шүүмжлэлт сэтгэлгээнээс бүтээлч сэтгэлгээ рүү шилжихийн чухлыг ойлгох болно
Модуль 2: Бүтээлч сэтгэлээний үндсэн аргууд
- СКАМПЕР арга
- Оюуны довтолгооны арга
- Оюуны зураглалын арга
Сургалтанд оролцсноор дараах чадваруудыг эзэмшинэ
Эдгээр аргуудад суралцахаас гадна өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргахын тулд багаараа ярилцаж тодорхой шийдлүүд, саналуудыг боловсруулна
Модуль 3: Шийдвэр гаргалт
Санал санаачлагыг байгууллага дээрээ хэрхэн өрнүүлэх вэ? Шийдвэрийг оновчтой гаргахын тулд ямар аргачлал илүү тохирох вэ? гэдгийг энэхүү хичээлээ ойлгох болно.
Сургалтанд оролцсноор дараах чадваруудыг эзэмшинэ
Санаачлагыг өрнүүлэх аргачлал
Шийдвэр гараг 6 малгайн арга
Энэхүү 2 аргыг ашиглан багаараа хэлэлцүүлэг өрнүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах бодит төлөвлөгөөг боловруулах болно
Модуль 4: Хөх тэнгэсийн стратеги
Стратегийн шинэ төлөв хандлага. Зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалах.
Кейс ажиллагаа шинэ загвартай танилцана.
Сургалтанд оролцсноор дараах чадваруудыг эзэмшинэ
Бизнес модель дээрээ ямар өөрчлөлтийг хийвэл өрсөлдөөний орчноос гарч борлуулалтыг нэмэгдүүлж, хэрэглэгчид хүртэх үнэ цэнийн инновацийг бий болгох аргачлалд суралцах болно.
Шинэ мэдлэг болгон дээр кейс ажиллагаануудыг хийх болно.


















